Үндсэн хуулийн цэцийн тухай шинэ бүтээл олны хүртээл боллоо

Монголын Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын захиалгаар “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын уран бүтээлчид “Монголын ард түмэн бидний төлөөх Үндсэн хуулийн цэц” баримтат кино бүтээж өнөөдөр буюу Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр үзэгчиддээ толилууллаа.

Киноны оршил хэсэг дэх “Үндсэн хуулийн хүч чадал түүнийг хамгаалах иргэн бүрийн тууштай хүсэлд оршдог. Иргэн бүр энэхүү үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг өөрийн үүрэг хэмээн үзэхийн цагт л Үндсэн хуулиар олгосон эрх хамгаалагдана.” гэсэн суут эрдэмтэн Альберт Эйнштейны үг нь энэхүү киноны гол утга санааг илэрхийлсэн байна.